dobu.mndobu

Хадгалсан 30 тарваганы махаа сайн дураараа устгуулжээ

Хадгалсан 30 тарваганы махаа сайн дураараа устгуулжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд гурван хүн тарваган тахлаар өвчлөөд байна. Үүнтэй холбогдуулан тахлын голомтот бүс нутаг болон гарал үүсэл нь тодорхойгүй тарваганы мах худалдан авсан, хадгалсан, иргэд түүнийгээ тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, устгалд оруулж эхэлжээ.

Мөрөн сумын нэгэн иргэн өчигдөр (2025.09.08) өөрийн хүсэлтээр 30 тарваганы мах хүлээлгэн өгч, гэртээ мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.

Иргэд та бүхэн хадгалж, нөөцөлсөн тарвага, тарваганы түүхий эд эрхтэн, арьс зэргийг Зооноз өвчин судлалын төвийн 7038-2420 утсаар хандан, устгалд оруулахыг Мөрөн сумны Засаг даргын тамгын газар уриалж байна. Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.