dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд газар хөдөлж цэцэрлэгийн хана, цонхонд хялгасан хагарал үүсжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд газар хөдөлж цэцэрлэгийн хана, цонхонд хялгасан хагарал үүсжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км/ энэ сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн хоёр давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн талаар мэдэгджээ. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийсэн аж. Улмаар тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.