0
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн "Цов" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн Э /30 настай, эмэгтэй/ 03.24-ний өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны 06:10 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Э /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн “Хутаг-Уул” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.