0

Нийтийн тээврийн бодлогын газарт автобусны жолооч нар буудал дээр зорчигч авалгүй явсан гэх гомдол олон иржээ.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Саруулжаргал Ч:37 буюу Улаанхуаран–4 дүгээр хороолол чиглэлийн автобусны 1-080, 1-089 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар буудал дээр зогсолгүй явсан талаар гомдол гаргасан байна.
Уг гомдлын дагуу холбогдох байгууллагаас шалгалт хийж, “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга Н.Сунхар болон 1-080, 1-089 гарааш дугаартай автобусны жолооч нарт цалинг нь 10 хүртэлх хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авчээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд зорчигчдын гомдлыг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.