0
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог. Улмаар танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгожээ.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон аж. Тэрбээр 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл ийнхүү 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.