0
Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ 2025 оны 1 дүгээр улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
Тодруулбал, энэ оны 1, 2, 3 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23.59 цагийн өмнө ebarimt системд бүртгүүлэх юм. Ингэснээр та НӨАТ-ын буцаан олголтоо авах боломжтой болно гэсэн үг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.