0
Манай улсын нүүрсний экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал, манай улс энэ сарын 2-ны өдөр 315.2 мянган тонн нүүрс, оны эхнээс 16.291.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин суудлын автомашин импорт 4,2 хувиар өсжээ.
Тодруулбал, манай улс 36,776 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн 6,736 ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,6 хувиар буурчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.