dobu.mndobu

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-23

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийлээ.

Монгол, Хятадын харилцаа бол зөвхөн сайн хөршийн гэхээс илүү харилцан итгэлцэл, тогтвортой хамтын ажиллагаан дээр тогтдог хөгжлийн түншлэл юм. 

Энэ хүрээнд парламент хоорондын харилцааг шинэ түвшинд гаргаж, байнгын хороод, найрамдлын бүлгүүд, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг илүү бодит агуулгатай болгоход анхаарч байна.

Хил дамнасан төмөр замын холболт, худалдаа, эрчим хүч, ногоон шилжилт, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлт зэрэг эдийн засгийн чухал төслүүдийг урагшлуулах нь хоёр талын нийтлэг ашиг сонирхол гэдэг дээр санал нэгдлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.