0
Өнөөдөр /2025.04.04/ ХӨСҮТ-өөс менингекоккт, улаанбурхан өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улаанбурхан өвчний нийт 328 тохиолдол лабораториор батлагдсанаас Улаанбаатар хотод 160, Хэнтий аймагт 1, Өмнөговь аймагт 98, Дундговь аймагт 64 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Насны бүлгээр авч үзвэл гол төлөв 10-14 насны хүүхдүүд уг өвчнөөр халдварласан байна.
Иймд:
Харин менингекоккт халдварын тохиолдол он гарсаар нийт дөрөв бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод гурав, Архангай аймагт нэг бүртгэгдсэн байна.
Хүндэрч байгаа шалтгаан нь эмнэлэгт оройтож хандсанаас болж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.