0
Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас нэг тээврийн хэрэгсэл шатаж, хоёр том хүн, нэг хүүхэд нас барсан хэрэг бүртгэгджээ.
Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар урсгал сөрсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.