0
Монгол Улсын төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" дугуйлан нээгдэж, утга уран зохиолд элэгтэй хэн бүхнийг дэмжин үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс өнөөг хүртэл 10 жилийн хугацааг өнгөрүүлээд байна.
Энэхүү ойн баярт зориулан DeepPress-ийн хамт олны зүгээс тус дугуйлангийн гишүүдийн шилмэл шүлгүүдийг нэгтгэсэн 2 дахь антологи буюу “МӨР” номын нээлт 2025.04.26-ны Бямба гарагт УИД-ийн 7 давхарт "New York Empire" ресторанд 17 цагаас болох тул уран зохиол, яруу найраг, урлагт дурлагч хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ташрамд сонирхуулахад, 2020 онд буюу 5 жилийн ойгоор Тамга уран бүтээлийн нэгдлийн санаачлагаар Залуу нас утга зохиолын дугуйлангийн гишүүдийн анхны бүтээл болох “Дөт” антологи хэвлэгдэж байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.