dobu.mndobu

ГХЯ: Б.Оргил-Эрдэнийн амиа алдсан шалтгаан тодорхой болоогүй

ГХЯ: Б.Оргил-Эрдэнийн амиа алдсан шалтгаан тодорхой болоогүй

 "Ice Top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад нас барсан талаар түүний дүү нь цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. 

Үүний дараагаас Б.Оргил-Эрдэнийн цогцсыг замын хажуугаас олсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн Тэгвэл уг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас худлаа хэмээн мэдэгдлээ. 

Тодруулбал, "Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо.

Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, ташаа ойлголт төрүүлж, талийгаачийн ар гэр, ойр тойрныхонд хүндээр тусахаас гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй анхаарна уу" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.