dobu.mndobu

АУДИТ: Нийгмийн даатгалын ерөнхий газраас 637.1 сая төгрөгийн зөрчил илэрчээ

АУДИТ: Нийгмийн даатгалын ерөнхий газраас 637.1 сая төгрөгийн зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын санхүүд аудит хийжээ. Аудитаар нийт 655.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ.

Үүнээс санхүүгийн тайлангийн аудиттай холбоотой нийт 637.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн аж.

Тодруулбал,санхүүгийн тайлангийн системийн алдаанаас шалтгаалан мөнгөн гүйлгээний тайланд үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогын дүнг өмнөх оны аудит хийсэн дүнгээс 30,655.4 мянган төгрөгөөр илүү тайлагнасан байна.

Мөн төсвийн гүйцэтгэлийн тайланд зардлын ангиллыг 16,377.7 мянган төгрөгөөр буруу тайлагнажээ. Тухайлбал:

-Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас 860.9 мянган төгрөгийн зочин төлөөлөгч хүлээх авах зардлыг,

-Улсын байцаагчийн шалгалт зохион байгуулах ажлын хөлс, заалны түрээсийн зардлыг 7,975.5 мянган төгрөгийг хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас,

-Тусгай шалгалт зохион байгуулах зардал, заалны түрээсийн зардал 7,541.3 мянган төгрөгийг хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас тайлагнажээ.

Ахмадын сангийн батлагдсан төсвийг "Ахмадын сан"-д төвлөрүүлэлгүй 28,724.2 мянган төгрөгийг зарцуулж, батлагдсан төсвийн 10,724.2 мянган төгрөгийг илүү зарцуулжээ.

Түүнчлэн дотоод албан томилолтын зардлыг төсөв захирагчийн тушаал, шийдвэргүй зөвхөн албан томилолтын удирдамжаар нийт 276,313.4 мянган төгрөгийг зарцуулжээ. Тодруулбал, батлагдсан төсвийг дур мэдэн 75,883.3 мянган төгрөгөөр илүү зарцуулсан зөрчил илэрсэн аж.

2024 онд давхардсан тоогоор нийт 89 ажилтанд томилолтын зардлыг 20,267.0 мянган төгрөгөөр илүү тооцож, мөн сахилгын шийтгэлтэй нэг албан хаагчид 4,096.0 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг тус тус олгожээ.

Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй нэг авто тээврийн хэрэгсэлд тушаал шийдвэр, ӨХБЗ болон техникийн комиссын дүгнэлтгүй нийт 19,354.0 мянган төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байна.

Мөн анхан шатны баримтын бүрдэл дутуу, нотлох баримтын шаардлага хангахгүй 14,720.8 мянган төгрөгийн бараа материалыг дэлгэрэнгүй тайлан, журналд ангилж бүртгээгүй, нийт дүнгээр бүртгэжээ. Мэдээлэл технологийн төвийн төсвөөс 13,030.5 мянган төгрөгийн хөрөнгийг бэлтгүүлж, холбогдох байгууллагын шийдвэргүйгээр шилжүүлэн авсан, өмнөх аудитаар өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна. 

2024 онд илүү цагийн хөлс олгохдоо зайлшгүй ажлын шаардлагаар нэр бүхий найман ажилтанд журамд заасан тухайн сарын ажлын цагийн 10 хувиас 829 цагаар илүү ажиллуулж, нийт 11,935.6 мянган төгрөгийн илүү цагийн хөлсийг олгосон зөрчил илэрчээ.

Санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгийн дүнг үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын дүнгээс 101,107.0 мянган төгрөгөөр зөрүүтэй тайлагнасан аж. Түүнчлэн 120 ширхэг 69,621.3 мянган төгрөгийн машин, тоног, төхөөрөмж, тавилга эд хогшлыг ТӨБЗГ-ийн шийдвэргүйгээр үндсэн хөрөнгийн үнийг шинэчлэн тайлагнажээ.

Судалгааны тайлан бэлтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх 20,000.0 мянган төгрөгийн гэрээг нэг иргэнтэй байгуулж ажлын даалгаварт тусгагдсан ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгүүлэлгүй хүлээн авч, гэрээг дүгнэж санхүүжилтийг олгосон байна.

Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар "Хязгаарлалттай" дүгнэлт авсан санхүүгийн 11 албан хаагчид 8,421.0 мянган төгрөгийн урамшуулал олгосон зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.