dobu.mndobu

ЦЕГ: "Генерал Сандаг-Очир миний өвөө” хэмээсэн эмэгтэй эмчийн хяналтад байдаг

ЦЕГ: "Генерал Сандаг-Очир миний өвөө” хэмээсэн эмэгтэй эмчийн хяналтад байдаг

Энэ оны тавдугаар сарын 09-ний өдөр иргэн “Г” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Генерал Сандаг-Очир миний өвөө” гэж хэлж, олон нийтийн газар, хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн “Г” нь хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамаарал бүхий этгээд биш бөгөөд эрүүл мэндийн мэндийн байгууллагын хяналтад байдаг нь тогтоогджээ.

Дээрх нэр бүхий иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-д зааснаар шалгалтыг үргэлжлүүлж байна.

Иргэд Та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, худал мэдээллийг цааш түгээхгүй байхад анхаарна уу.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.