dobu.mndobu

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо

Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий хос медальтан боллоо

Казахстан улсын Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 13-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор найман жүдоч хүч үзэж буй. 

Тэгвэл өчигдөр /2025.05.14/ эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртэв. Ийнхүү тэрбээр пара жүдо бөхөөр ДАШТ-ий хос медальтан боллоо. Энэ төрөлд түүнээс өөр медаль хүртсэн монгол тамирчин үгүй билээ.

Гурван жилийн өмнө Азербайжаны нийслэл Баку хотод болсон ДАШТ-ээс Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд өнгөрсөн “Парис-2024” паралимпын наадамд шагналт тавдугаар байрт орсон тамирчин юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.