0
Энэ сарын 6-16-ны өдрүүдэд АНЭУ-ын Аль-Айн хотноо үргэлжилсэн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний эмэгтэй ангилалд Монгол улс, Үндэсний шигшээ багийн тамирчин эФДМ Б.Мөнгөнзул есөн өргөөс 7 оноотой 1-4 дүгээр байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр Ази тивийн дэд аварга болов. Ингэснээр "Дэлхийн цом"-ын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Энэхүү түүхэн амжилтаараа эмэгтэй Их мастер (WGM) цолны нэг норм болон эмэгтэй Олон улсын мастер (WIM) цолны болзол шууд биелүүлэхийн зэрэгцээ олон улсын чансаагаа +42,8 дүнгээр нэмэгдүүлж байна.
Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.
Нээлттэй ангилал --> https://chess-results.com/tnr1162719.aspx?lan=1&art=1...
Эмэгтэй ангилал --> https://chess-results.com/tnr1162721.aspx?lan=1&art=1...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.