0
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус дүүргийн 12 дугаар хороонд гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааг хүн амын нягтаршил ихтэй бүсэд шуурхай хүргэх зорилготойгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй.
Барилга нь 39.65м x 27м хэмжээтэй хагас зоорины давхар бүхий гурван давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Тусгай зориулалтын автомашины таван гарааштай, 4.2 метрийн өргөн, 3.2 метрийн өндөр хаалгатайгаар хийж байна. Мөн В блокдоо алба хаагчдын зориулалттай зургаан айлын орон сууцыг шийдэж өгсөн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.