0
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.16/ нэгдсэн хуралдаанаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг УИХ дэмжилгүй унагав.
Тэгвэл энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр "УИХ Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Монгол улс улаанбуудай, үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлого гаргаж байна.
"Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаасан нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой харш шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахад УИХ-ын дарга өөрийн санаачилгаар унагаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын сэтгэл хангалуун бус байна.
Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж байгаа цаг үед улаанбуудай тариалах, гурил үйлдвэрлэх шаардлагагүй импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна.
Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд газар тариалангийн талбарын тариалалт эрс унаж, гурил үйлдвэрлэл эрс багассан. Олон сая доллараар бид гаднаас бэлэн гурил, малын тэжээл авдаг болчхоод байна. Энийг засъя, залруулъя гэснийг өнөөдөр УИХ дэмжсэнгүй" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.