0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсон юм.
Энэ хүрээнд:
Тэгвэл Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ахлахаар боллоо. Улмаар хоёр орны тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм.
Монгол, Казахстан хоёр улс нь хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Казахстаны эрт болцтой, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг Монгол Улсад турших, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, Монгол Улсаас Казахстан Улс болон тус улсаар дамжуулан бүс нутгийн гуравдагч улс орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад Казахстан Улсын цагаан будаа тариалалтын туршлага, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Казахстан Улсаас “казахын цагаан толгойт” үүлдрийн үхрийг Монгол Улсад нийлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
Мөн Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Казахстан Улсын дэвшүүлэн “Хоёр тэрбум мод” тарих хоёр улсын санаачилгыг уялдуулан мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.