dobu.mndobu

GUYS хамтлаг GOOD LUCK дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

GUYS хамтлаг GOOD LUCK дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан “Guys” хамтлагийнхан нэгэн сюрприз бэлдээд байгаа билээ. 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайн тоглолт хийхээр зэхээд байгаа тэд 2017 онд гаргаж байсан "Good luck" дууныхаа клипийг шинэчлэн цацжээ. 

“Good luck” дуу нь 2017 онд цацагдахдаа тухайн үед Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа урлаг, спорт бусад салбарын алдартнуудаар дуугаа дуулуулан дүрсжүүлэн туурвисан байдаг билээ.

Тэд энэ удаад өнөө цаг үед монголынхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж, өнгөлөн манлайлж яваа эрхэм алдартнуудаар “Good luck” дуугаа даган дуулуулж клипээ шинэчлэн цацсан байна. “Guys” хамтлаг нь тавдугаар сарын 31-ний өдөр “Social pay park”-т /хуучнаар HIT Park/ “Сургууль минь Баяртай” 28 жилийн ойн баярын тоглолтоо хийх гэж байгаа юм.

Тоглолтын тасалбарыг: Eventx.mn 

Дуу сонсох: https://www.youtube.com/watch?v=ixPpkVSuVG4

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.