dobu.mndobu

“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна

“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна

Энэ сарын 24-ний Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл маргааш /2025.05.20/ дуусна. Өнөөдрийн байдлаар 17,744 хүн гүйхээр бүртгүүлээд байна.

“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Энэ төрөлд нийт 2951 хүн гүйхээр бүртгүүлжээ. Эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т хамгийн олон буюу 10 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2369 хүн бүртгүүлсэн байна.

Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 1930 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд энэ төрөлд 280 хүн бүртгүүлжээ.

“Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.

  • Спортын төв ордон (1 давхарт)
  • Сүхбаатарын талбай (том асар)
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг)

21 км болон 42 км-ийн зайд гүйгчдэд энгэрийн дугаарыг өнөөдрөөс Спортын төв ордон болон Хан-Уул дүүрэг дэх Хангарди ордонд олгож эхэлсэн бол маргаашаас Сүхбаатарын талбай дахь цэг дээр мөн олгож эхлэх аж.

Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороодын байранд 1,5 км болон 5 км-т бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгож байна.

бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.