0
2025 оны тавдугаар сарын 18-ний өглөөний 06:30 цагт Олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг Монголын уулчдын хамт дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргилд (8848.86 м) амжилттай гарч төрийнхөө далбааг мандууллаа.
Энэ авиралт уулчин Б.Батхишигийн хувьд амьдралын жинхэнэ ялалт юм. Учир нь тэрбээр хорт хавдрын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулж, хавдартай гэж оношлогдсоноосоо хойш алдарт Гималайн нурууны 8000 метрээс өндөр 2 дахь оргилдоо ийнхүү амжилттай гарчээ.
“Гайхамшиг бүтээгээд ирье” гэж хэлээд гарсан тэрбээр ийнхүү зорилгодоо хүрсэн аж.
Тэрбээр хорт хавдрын эмчилгээнүүдээ дууссаны дараахан 2024 онд 8163 метр өндөр Манаслу оргилд амжилттай авирсан бол энэ удаад дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестэд хөл тавьж, Монголын уулчдын нэр хүнд, Монгол эмэгтэй тэсвэр хатуужил, эр зоригийг олон улсад дахин бататгалаа.
Б.Батхишигийн энэхүү амжилтыг 8K Expeditions компани албан ёсоор баталгаажуулан олон нийтэд мэдээлсэн бөгөөд одоогоор уулчдын баг буух замдаа байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.