dobu.mndobu

ШИЛЭН ДАНС: Хотын дарга Х.Нямбаатар Унгарт ажиллахдаа 406.3 сая төгрөг зарцуулжээ

ШИЛЭН ДАНС: Хотын дарга Х.Нямбаатар Унгарт ажиллахдаа 406.3 сая төгрөг зарцуулжээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Унгар Улс руу яваад ирсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан билээ. Тодруулбал, Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж, үүнд нь 150 хүн явсан гэх асуудал гарсан юм. 

Тус томилолтод хэдэн төгрөг зарцуулсан талаар мэдээлэл одоогоор ил болоогүй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Будапешт хот руу 53 хүн явсан. Үүний 38 нь Улаанбаатар театрын уран бүтээлчид. Энэ хүмүүсийн Улаанбаатар Франкфурт чиглэлийн хоёр талын нислэгийн зардлыг бараг 50 хувь хямдруулж, үлдсэн 1,000 гаруй км-т нь автобусаар явж зардлаа хэмнэсэн" гэж хэлсэн. Өөрөөр бол яг хэдэн төгрөг зарцуулж явж ирснээ тайлагнаагүй байгаа юм. 

Иймд уг томилолтод хэдэн төгрөг зарцуулсан талаар "Шилэн данс"-наас шүүж үзлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд нь зарлагын мэдээллээ "Шилэн данс"-нд төдийлөн байршуулж тайлагнадаггүй учир орлогын мэдээллийг нь шүүв.

Үүнээс харахад, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлэгч агентлагууд руугаа Унгар Улс руу явахтай холбогдуулан 406 сая 305 мянга 680 төгрөгийг  шилжүүлжээ.

Тухайлбал, Нийслэлийн Соёл урлагийн газрын данс руу "Унгар улсад Улаанбаатар хотын соёлын өдрүүд" гэсэн утгатайгаар дөрөвдүгээр сарын 28-нд 280 сая 672 мянга 320 төгрөг шилжүүлсэн байна.

Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын данс руу адил утгатайгаар 125 сая 633 мянга 360 сая төгрөгийг тавдугаар сарын 1-нд шилжүүлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.