0
Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний шугам засварын ажил өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нд засвар үйлчилгээ хийх газруудыг байршил, цагийн хуваарийг хүргэе.
Тодруулбал, нийслэлийн зургаан дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэр болон Төв аймгийн Батсүмбэр, Аргалант сумын зарим айл өрх, ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаар байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл илгээх болно. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС-аас хүслээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.