dobu.mndobu

Ж.Баярмаа: "Баяраа өөрөө л ойчсон", АН буруугүй

Ж.Баярмаа: "Баяраа өөрөө л ойчсон", АН буруугүй

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Баяраа өөрөө л ойчсон гэдэг шиг эцсийн эцэст Ерөнхий сайдын хүүхдийн өмнөөс Ардчилсан нам хэн нэгэн рүү үнэтэй цүнх явуулж, сүйн бөгж өгч, нислэг тэргээр авч давхиагүй. Олон нийт загасны ой санамжтай биш, бүгд санаж байгаа.

МАН сүүлийн найман жил засаглах хугацаанд нүүрсний үнэ маш өндөр байсан учир их орлого олсон. Мөн татвар төлөгчдөөс асар их татвар хураасан. Монголын Засгийн газар баян байсан гэсэн үг. Харамсалтай нь ард түмэнд юу ч очоогүй, бараг нэг ч хүний амьдрал дээшилсэнгүй.

Мега төслүүд бүгд батлагдчихсан. Зарчмын хувьд мега гэж үзэхийн эцэсгүй зүйлсийг би эсэргүүцсэн, цаашид ч эсэргүүцнэ. Тухайлбал, ард түмний амьдрал маш хэцүү байхад хэдэн их наядаар хиймэл дагуул авъя гэж байсныг би эсэргүүцсэн. Богд уулыг нүхэлье, ган татлагат ганган гүүр барья гэх мэт иймэрхүү ард түмний амьдралд ямар ч нэмэргүй ажлуудыг эсэргүүцсээр байна. 

Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг юм боллоо. Ардчилсан намыг бие дааж сөрөг хүчин хийж, хүчтэй байх хэрэгтэй гэх олон нийтийн санаа бодол байгаа. Гэхдээ эцсийн мөчид олон нийт яг юунд бухимдсаныг ямагт санах хэрэгтэй. МАН тогтолцоо учраас "тархи угаалт"-ыг маш сайн хийдэг. Тийм ч учраас ийм арга бодож олсон байна. Энэ нь улс төрийн том хүчний хувьд "шараа" л гэж харж байна. Шударга байх хэрэгтэй.

Хувь гишүүд Ерөнхий сайдыг огцруулъя гээд байр сууриа илэрхийлж болно. Ямар ч асуудал байхгүй. Энэ чинь ардчилал" хэмээн хэлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.