dobu.mndobu

Р.Булгамаа: Нүдэн дээр таван иргэнийг саатуулах байр луу аваад орлоо

Р.Булгамаа: Нүдэн дээр таван иргэнийг саатуулах байр луу аваад орлоо

Хуульч,өмгөөлөгч Р.Булгамаа БНСУ-ын виз гарсан ч хил дээрээс буцаагдсан иргэдэд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж буй. Улмаар тэрбээр бодит байдалтай биечлэн танилцахаар БНСУ-ыг зорьсон тухайгаа өөрийн цахим хуудсанд нийтэлжээ

Тэрбээр "БНСУ-г зорин ирлээ. Хил гааль дээр болж байгаа нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Нүдэн дээр таван иргэнийг маань саатуулах байр луу аваад орлоо. Инчоны буудал дээр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын яамны төлөөлөл ажиллаж байгаатай таарлаа. Өнөөдрийн ээлжид зогсож байгаа Хөдөлмөрийн асуудал хариуцсан Атташе Саатуулах байранд шилжсэн иргэдийн асуудлаар хөөцөлдсөөр гаргаж авч байгаатай таарлаа. Хамгийн эхэнд гарч ирсэн өндөр настан талархсанаа илэрхийллээ. Нөхцөл байдлыг ажиглаж зогсож байхад шийдэж болохоор олон асуудал харагдаж байна. Эхний гол асуудал нэвтрэх шар хуудсаа зөв бөглөхөөс эхлээд нягт нямбай хандах, энэ талаар иргэддээ туслан зөвлөх үйлчилгээг ажил хэрэг болгомоор юм байна.

Жич: Холбогдох баримт мэдээллийг бичлэгээр оруулъя" гэжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.