0
Энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Шөнийн захын Хаан банк”-ны салбарт хуурамч 100 долларын дэвсгэрт солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “Г” нь тус банкны салбарт хуурамч 100 доллар солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон аж.
Иймд иргэд та бүхэн аливаа нэг улсын мөнгөн тэмдэгтийг солиулахдаа баталгаат газраас аваагүй л бол жинхэнэ эсэхийг урьдчилан нягталж байж арилжаанд оруулан, солиулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.