0
Цагдаагийн байгууллагад энэ оны энэ сарын 22-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд Тоёота 41 маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын ажиллагаагаар 10 настай Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” гэж хэлэн сууж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараа машиныг нь зөвшөөрөлгүйгээр унаад явсан байна. Мөн дээрх бага насны хүүхэд нь урьд өмнө нь гурван иргэний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж яван, зам дагуу орхисон үйлдэл тогтоогджээ.
Иймд иргэд өөрийн тээврийн хэрэгсэлдээ танихгүй хүн үлдээхгүй байх мөн зам дагуу дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой үлдээхгүй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулна уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.