0
Энэ сарын 22-ны өглөөний 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгын гүүрний урд зам дээр ачааны автомашины жолооч замын хашлага эвдэн хөдөлгөөнд оролцож байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан.
Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тээврийн хэрэгслийн эзэмшигч байгууллагыг олж тогтоожээ. Улмаар тухайн байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон аж. Мөн хайс хашлаганы хохирол болох 1.8 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.