0

МЭДЭГДЭЛ
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр бүхий улс төрчидтэй холбон, тэднээс санхүүжилт авдаг мэтээр худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Энэхүү төсөл нь Олон улсын Hilton Worldwide Group-ын Conrad Hotels & Resorts брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлэх гэрээтэй, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа Монгол Улсын аялал жуулчлалд стратегийн өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.
Иймд дээрх төслийг улс төрийн зорилгоор гуйвуулан тайлбарлаж, худал мэдээлэл тарааж буй үйлдлээ нэн даруй зогсоохыг холбогдох байгууллага, хувь хүмүүст анхааруулж байна. Цаашид манай үйлчлүүлэгчийн нэр хүнд, үйл ажиллагаанд халдсан худал, төөрөгдүүлсэн мэдээлэл дахин нийтэлсэн тохиолдолд хуулийн байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна.
МЭДЭГДЭЛ ГАРГАСАН
“ҮНДСЭН ЭРХ” ХУУЛЬ ЗҮЙН ФИРМ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.