dobu.mndobu

“Тамгагүй төр”-д жүжигчин У.Уранчимэгийн оронд мисс А.Баярцэцэг тоглож эхэллээ

“Тамгагүй төр”-д жүжигчин У.Уранчимэгийн оронд мисс А.Баярцэцэг тоглож эхэллээ

“Тамгагүй төр” жүжгийн Хатны дүрийг бүтээсэн жүжигчин У.Уранчимэг өчигдөр /2025.05.25/ тус жүжигт дахин тоглохгүй болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл түүний оронд мисс Б.Баярцэцэг тоглохоор болжээ.

Энэ тухай жүжигчин У.Уранчимэг "Тамгагүй төр буюу Монгол хаан төслөөс албан ёсоор гарч байна. Төрийн соёрхолт Б. Лхагвасүрэнгийн зохиол Тамгагүй төр жүжгийн Цэцэр хатан гээч шандас сорьсон сайхан дүр дээр гурван жилийн туршид чадан ядан ажиллажээ. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол,деталь бүрийг сэтгэж бодож, хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгааж, сэтгэл зүрхээ өгч урлахыг хичээсэн. Энэ дүрийн мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтод сайжруулж, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлагыг тавьдаг байлаа. Монгол жүжигчдийн ур чадвар , чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайз тавцан дээр бахархалтайгаар харуулсан анхны үндсэн багын уран бүтээлч,жүжигчдээрээ бахархаад бахархаад ханашгүй билээ" гэв.

1 хүн ба бүжиглэж байгаа хүн нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магадХарин мисс Б.Баярцэцэг цахим хуудастаа “Тайз гэдэг агуу юм. Агуу жүжигчний өндөр босго тавьсан дүрийг бүтээх үнэн амаргүй даваа мөн билээч гайхалтай уран бүтээлч, чадварлаг жүжигчдээсээ их зүйлс сурсаар хичээсээр байна” хэмээжээ.

2 хүн, бүжиглэж буй хүмүүс ба "酒 AUREL!" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.