0
Оросын Холбооны Улсын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын циркийн эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож Монголын уран бүтээлчид "Мөнгөн титэм"- ийн эзэн болсон байна.
Тодруулбал, олон улсын тэмцээнд агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчид д.Азжаргал, Б.Батчимэг амжилттай оролцож, "Мөнгөн титэм" хүртэж эх орондоо ирлээ. 11 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны эмэгтэй уран бүтээлчид оролцсон байна.
Энэхүү тэмцээнд Орос улсаас гранпри авсан бол Монгол, Америкийн уран бүтээлчид мөнгө, хүрэл цомын эзэд болжээ.
Монголын циркчид 2025 он гарснаас хойш олон улсын дөрвөн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн амжилтай байна.
Ташрамд соноруулахад, Монгол улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан "Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025"- ыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан 21 удаагийн тоглолтыг 27.900 хүн төв талбайн асарт үзэж сонирхсон байна.
А.Номин
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.