0
Аялагч Б.Мөнхцэлмэг "Youtube”-ийн "Silver Play Button” шагналын эзэн болов. "Silver Play Button” гэдэг бол Youtube компаниас олгодог шагнал юм.
Энэхүү шагналыг үзэгч нь 100 мянган хэрэглэгчийн тоо давсан сувгуудад олгодог бөгөөд тус компанийн захирал Susan Wojcicki-ийн гарын үсэг, захидалтай хамт ирдэг байна.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа “Юүтүүбийн Silver Button шагналаа хүлээн авч юүтүүбийн “тэргүүний ажилтан” боллоо. Одоогоос дөрвөн сарын өмнө анхны хаягаа устгуулчхаад инээх уйлахын хооронд байхад үзэгч олон та бүхэн минь, Монголын аж ахуйн нэгжүүд минь “Урам нь хугарвал бурмаар тэтгэ” гэдэг шиг улам хүчтэй дэмжиж аяны дөрөөнд минь ахин мордуулж өгч билээ. Бүгдээрээ энэ эрчээрээ эх дэлхийгээ тойрно. Монголчууд хамтдаа аль ч улсын амьдрал дунд нь орно” хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.