0
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-ын Бага хурал өчигдөр тодрууллаа. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Я.Содбаатар нараас гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулгын таалалд нийцсэн хүн нь Гомбожавын Занданшатар байлаа. Товчхондоо, МАН-ынхан Х.Баттулгын савраас Монгол Улсаа салгаж авья хэмээн Л.Оюун-Эрдэнийг огцруулах хөдөлгөөн өрнүүлсэн бол эцэст нь Х.Баттулгын хүнийг тавьсан нь нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй агаар нэгэн зүйл болсон юм.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатартай холбоотой мэдээллүүдийг хүргэе.
-Мисс Б.Намуунзултай амрагийн холбоотой хэмээн нэр холбогдох болсон Г.Занданшатарын явдлыг түүний гэргий Г.Отгонгэрэл үгүйсгээгүй талаарх мэдээллүүд цахим орчинд хөвөрч байна. Б.Намуунзул түүний хувьд ганцхан нялх амраг нь байгаагүй. Хэд хэдэн залуухан бүсгүйчүүдтэй хэмээн нэрлэсэн байна лээ.
-Түүнийг 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дүрвэх гол шалтгаан болсон гэж үздэг. Эдийн засагч гэхэд эдийн засаг нь ичмээр дамшиг хэмээн даапаалж байлаа.
-2021 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийг тангараг өргөх үеэр “Эрхэм хүндэт Халтмаагийн Хүрэлсүх” хэмээн зарлаж тухайн үед шуугиан тарьж байв.
-ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний орд руу хүч хэрэглэн дайрч төр мэдэлдээ авлаа гэсэн. Гэсэн ч энэ нь дээрэм байсан талаар Ш.Мөнгөншагай баримт мэдээлэл дэлгэж байсан юм.
-Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр Богд Зонхов бурханы хөшөө барих санаачилгыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар нарын хамт гаргаж байв.
-Одоогоос 13 жилийн өмнө Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглож их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нэр холбогдон шүүхээр орж байсан юм.
-Салхитын мөнгөний ордыг төр эзэмшсэнээс хойш Эрдэнэс силвер ресурс ХХК байгуулж, Баянхонгорын гаралтай хүмүүс ихээхэн будилгаан үүсгэсэн талаарх баримтууд хэвлэлүүдээр гарах болсон.
-Боловсролын зээлийн сангаар хүүхдүүдээ сургасан талаар мэдээлэл ил болж бусдын хүүхдүүдийн боломжийг хулгайлсан талаар шуугиан тарьж байсан билээ.
-ЖДҮХС-д төсөл хүргүүлсэн “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Дүүрэн гэгээ” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Кайф тест” ХХК, “Үлэмж номин” ХХК, “Эрдэнэс” ХХК, “Ди Жи Монгол” ХХК-ийн нэр УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдож байгаа талаар мэдээлэл гарч байсан. Эдгээр компаниас нь зургаан компани нь зээл авсан талаар хэвлэлд бичигдэн үлдээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.