dobu.mndobu

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа     

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа     
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа.

Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.

Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.