dobu.mndobu

З.Санждорж: X Богдын талаар буруу мэдээлэл түгээж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2023-03-10

З.Санждорж: X Богдын талаар буруу мэдээлэл түгээж байна

Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн. Монголын их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж өнөөдөр X Богдын талаар мэдээлэл өглөө. (2023.03.10)

Тэрбээр "2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр XIV Далай лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотод Монгол улсын Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр авшиг хүртээх номын айлдвараа хийсэн. Энэ үеэр хамгийн эхэнд "Халх Живзундамба хувилгаан энд заларч байна” гэж хэлсэн. Түүнээс биш X Богд гэсэн үг огт хэлээгүй. Гэтэл үүнийг зохион байгуулж байгаа Гандантэгчэнлин хийдээс олон нийтэд ташаа мэдээлэл хүргэсэн.

Үүний гороор олон нийт буруу мэдээлэлтэй болж байна. Би X Богдыг эсэргүүцээд байгаа юм биш. Олон нийтийн дунд буруу ойлголт үүсээд байгааг л анхааруулж байна.

Эцэст нь нэг зүйлийг онцлоход Далай лам Монгол ирээд улс төрд нөлөө бүхий гурван хүний ач, зээ нараас X Богдыг тодруулахаар эртнээс зохион байгуулсан. Улмаар их хэмжээний шан харамж авч байгаад эмэгтэй гишүүний зээ хүүг тодруулсан. Тэр ч бүү хэл өндөр үнэтэй амины орон сууц хүртэл барьж өгсөн. Тэгэхээр X Богдын асуудал улс төртэй холбогдож байгаа юм.

Би шашны тэргүүнээ зөв сонгоосой гэж л хүсэж байна" гэлээ.

Тэрбээр 2016 онд "Далай ламын айлчлал нууцлаг байгаа ч ард түмэнд үнэнийг хэлэх нь зүйтэй. Тэрээр арваннэгдүгээр сарын 18-наас 22-ны хооронд дөрөв хоног Монголд айлчилна. Төр, засгийн удирдлагууд байрладаг Их тэнгэрт залрах юм байна. Соёлын төв өргөө, Бөхийн өргөө болон Гандантэгчэнлин хийдэд ном хурна. Гол нь X богдыг тодруулахаар ирж байгаа. Богдын хойд дүрийг тодруулахаар Монголд ирэхийг нь би хувь хүнийхээ хувьд зөвшөөрөхгүй байна" хэмээн ярьж байв.

10 БОГДЫН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.