dobu.mndobu

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд шинэ холбоос авто зам ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд шинэ холбоос авто зам ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Дэнжийн замыг Сонсголонгийн замтай холбох авто замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ.

Тус замыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бөгөөд нийт 514 метр урт, 7 метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй юм.

Авто замын бүтээн байгуулалтын хүрээнд хоёр талдаа явган хүний зам тавьж, нэг талд нь иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулжээ.

Шинэ холбоос зам ашиглалтад 3орсноор тухайн орчмын авто замын ачаалал, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ оршин суугчид Сонсголонгийн зам руу илүү шуурхай, аюулгүй зорчих боломж бүрдэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.