dobu.mndobu

ХӨСҮТ-ийн орны 85 хувийг улаанбурханы оноштой хүмүүс эзэлж байна

ХӨСҮТ-ийн орны 85 хувийг улаанбурханы оноштой хүмүүс эзэлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдөр /2025.06.13/ улаанбурхан өвчний талаар мэдээлэл өглөө.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Э.Анхбаяр: Сүүлийн 24 цагийн байдлаар 338 улаанбурханы халдвар батлагдаж, Нийслэл Улаанбаатарт 238, Архангай аймагт 10, Говь-Алтай аймагт 6, Дархан уул аймагт 42, Дорноговь аймагт 5, Сүхбаатар аймагт 31, Увс аймагт 6 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Хоёрдугаар сарын 18-наас хойш 7,174 тохиолдол бүртгэгдсэнээс 5,444 эдгэрсэн. Ойрын хавьтал болох 62,455 хүнд голомтын арга хэмжээ авах байснаас 4,429 хүнд  голомтын арга хэмжээ авсан. Үүнээс 626 хүн татгалзаж 81,5 хувьтай явагдаж байна. Тиймээс улаанбурхан бол сэргийлж болох өвчин юм. Иймд голомтын арга хэмжээ буюу дархлаажуулалт бүрэн хамрагдах хэрэгтэй. Одоо 626 хүн дархлаажуулалтад хамрагдахаас татгалзсан нь нийгэмд халдвар тараах эрсдэлтэй. Энэ нь хувь хүний хариуцлагатай холбоотой юм. Гэрээр эмчлэгдэж буй 1009 тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд эмнэлэгт 626 хүүхэд, халдварт өвчих судлалын үндэсний төвд 490 гаруй хүн эмчлүүлж байна. Энэ нь ХӨСҮТ-ийн орны 85 хувьд нь улаанбурханы оноштой хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн долоо хүндрэл гарч гурван нас баралт бүртгэгдэж, нийтдээ таван хүн нас барсан байна. Эрчимт эмчилгээний тасагт 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хүүхдийн оношийг харахад 71,2 хувь нь вакцинд хамрагдаагүй, 1 дүгээр тунгаа хийлгэсэн хүүхэд 7, 8 хувьтай, 2 дугаар тундаа хамрагдсан нь 16 хувь, вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд 5 хувьтай байна.

Улаанбурханы батлагдсан тохиолдлуудыг нийгмийн байдлаар нь харж үзвэл цэцэрлэгийн хүүхдүүд 6,2 хувь, сурагч 67,3 хувь, оюутнаас 0,7 хувь, гэрт байдаг хүүхэд буюу нялх хүүхдүүд 14,1 хувьтай өвчилж байна.

Сүүлийн үед ХӨСҮТ-ийн хүлээн авахаар ирж буй ачаалал нэмэгдсэн. Үүнтэй холбоотой голомтын хариу үйлдэл авах үүднээс улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол голомтын хавьталд орсон бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинжуулалт хийлгэх, дархлаажуулалтын цэг ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагаар ажиллаж байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.