0
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ өчигдөр /2025.06.17/ УИХ-аар батлуулж, шинээр сонгогдсон сайд нараа танилцуулсан. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод буй Тилеуханы Аубакир өнөөдөр /2025.06.18/ тамгаа хүлээн авлаа.
Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, Засгийн газрын гишүүн Тилеуханы Аубакирт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүссэн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан:
-Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлэх Гэр бүлийг дэмжих тухай хууль
-Тэтгэврийн реформ, халамжийг үр дүнтэй хүргэх, бодлогыг цэгцлэх Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-Нэг биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль
-Халамж эзэндээ хүрч, үр дүнтэй хэрэгждэг болох Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг тогтолцооны шинэчлэлийн хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон.
УИХ-ын гишүүний хувьд эдгээр хуулиудыг батлуулах ажлын хэсгийн ахлагчаар гардаж ажиллах болно гэдгийг хэллээ.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакирын ажлын туршлага:
-2000-2005 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
-2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирал
-2015-2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга
-2017-2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
-2008-2015 онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
-2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.