dobu.mndobu

Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тамгаа гардан авлаа

Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тамгаа гардан авлаа

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Н.Учрал Ерөнхий сайд Г.Занданшатараас яамны тамгыг гардан авч, өнөөдөр /2025.06.18/ албан үүргээ эхлүүллээ.

Сайд Н.Учрал яамны үйл ажиллагаа, бодлогын залгамж чанарыг хадгалах, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах стратеги хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлж, хамт олонд амжилт хүсэв. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, улс орны эдийн засгийн өсөлт өрх бүрд мэдрэгдэж, баялгийн санг арвижуулахад онцгойлон анхаарч ажиллана гэсэн юм.

Түүнчлэн яамны газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж, бодлого, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцав. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бодлогын чиглэлүүдийн талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, чиглэлийг онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.