dobu.mndobu

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ

Онцгой байдлын албаны түүхт 21 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг авран хамгаалах эрхэм үүргийг эгнэгт нэр төртэй биелүүлж ирсэн үе, үеийн алба хаагчдадаа болон гэр бүл, үр хүүхдүүдэд тань Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 21 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Дэлхий ертөнцийн хөгжил, өөрчлөлтийг даган бидний ажиллаж, амьдарч буй цаг хугацаа хурдацтай хувьсан өөрчлөгдөж, Онцгой байдлын байгууллагын хувьд ч хүн хүч, техник хэрэгсэл, бодлого төлөвлөлт, хууль эрхзүйн шинэчлэлтүүдийг тасралтгүй хийж, чадавхаа нэмэгдүүлсээр байна. Энэ хэрээр алба хаагч та бидний үүрэг, хариуцлага ч нэмэгдэж, түүхийн хуудас ч шинэчлэгдсээр байна.  Хүмүүний ертөнцөд хүнлэг, энэрэнгүй үйлсийг бүтээх нь нэр төрийн хэрэг билээ.

Алба хаагчид та бүхний эр зориг, эх оронч зүтгэл хүндэтгэл, бахархалын хойморьт мөнхөд дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.