dobu.mndobu

14 настай Х.Тэргэл дартсаар ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ байна

14 настай Х.Тэргэл дартсаар ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ байна

Англи Улсын нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний "ADVANCED TOUR-2025" дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, дүнгээ гаргалаа.

16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Ингэснээр Х.Тэргэл дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч болж байна.

Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Түүний ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.