0
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс өнөөдөр /2025.07.01/ 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, гурван түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дээрх түймрийн 21 нь Сэлэнгэ аймагт гарсан бөгөөд тус аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан гурван ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан нэг түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 408 алба хаагч, 31 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 10 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 117 хүн, 14 автомашин буюу нийт 535 хүн, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.01/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өсжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.