dobu.mndobu

Монгол Улсын хамгийн залуу ГАВЬЯАТ өнөөдөр "төрнө"

Монгол Улсын хамгийн залуу ГАВЬЯАТ өнөөдөр "төрнө"

FIBA 3x3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар МУГТ цолоор шагнана.

Шагналыг өнөөдөр (2025.07.02) 10.00 цагт Төрийн ордонд гардуулна.

Тодруулбал, тэднийг мөнгөн медаль хүртсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хуудастаа баяр хүргэсэн. Энэ үеэрээ "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно" хэмээсэн билээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.