dobu.mndobu

Шатрын дэлхийн цомд И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ

Шатрын дэлхийн цомд И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ

Гүрж Улсын Батуми хотноо зохиогдсон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын Дэлхийн Цомын АШТ-нд Сүү ХК-ны тамирчин Идэрийн Цэлмүүн амжилттай оролцож хүрэл медаль хүртэв.

Манай өсвөрийн шатарчид сүүлийн жилүүдэд тив, дэлхийд маш амжилттай байгааг И.Цэлмүүн дахин батлан харууллаа.

 

Дэлхийн шатрын холбооноос 100 жилийн ойдоо зориулан бага насны буюу 8,10,12 насны Дэлхийн Цомын тэмцээнийг өнгөрсөн жилээс санаачлан зохион байгуулах болсон. Тэмцээний зорилго нь өсвөрийн шатарчдын чансаа өндөр, шигшээ тэмцээнийг зохион байгуулах, шинээр төрөн гарч буй авьяаслаг тамирчдад туршлага солилцох, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгох бөгөөд уг тэмцээнд тодорхой тооны тамирчид зохих шалгуур, квотоор оролцох эрхтэй байдгаараа онцлог юм.

Энэ удаагийн тэмцээн Гүрж Улсын Батуми хотод 2025 оны зургаадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдаж Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцов.

Тодруулбал Нямдоржийн Энхрийхэн, Идэрийн Цэлмүүн, Нямдаваагийн Аз-Эрдэнэ, Баясгалангийн Хангайсайхан нар тэмцээний эхний шатад тамирчид хоёр группт хуваагдан долоон өрөг тоглосон бөгөөд 12 хүртэлх насны охидын ангилалд Идэрийн Цэлмүүн А хэсэгтээ 2 дугаар байрт жагссанаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.

Тэмцээний үеэр тамирчдын дунд шатрын бодлого бодолтын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж Идэрийн Цэлмүүн боломжит 40 онооноос 40 оноо авч ангилалдаа түрүүлсэн бол Н.Аз-Эрдэнэ 4 дүгээр байр, Н.Энхрийхэн 5 дугаар байр, Б.Хангайсайхан 10 дугаар байрт тус, тус шалгарсан аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.