0
Дуучин Young Mo’G “Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Мичид нарын хамт авхуулсан зураг цахим орчинд цацагдаж, багагүй шүүмжлэлд өртсөн билээ. Тодруулбал, "Дуучин Young Mo’G дөнгөж төрсөн эхнэрээ орхиод Э.Мичидтэй үерхэж эхэлжээ" гэх тайлбартайгаар цахим орчинд цацагдаад байсан юм. Тэгвэл эл асуудлаар дуучин Young Mo’G тайлбар хийжээ. Тэрбээр, "Би хайрт эхнэртээ зориулж дуу хийсэн. Дууны клипэнд миний эхнэрийн дүрд Э.Мичид тоглосон.
Зураг авалтын үеэр бид 2 хамт зураг авхуулж цацсан. Энэ нь мэдээж зорилттой байсан. Улс төрчдийн хийдэг бохир маркетинг яаж ажиллах нь уу гэдгийг харъя гэж бодсон. Үнэхээр аймар ажилладаг юм байдаг. Ямар ч тайлбаргүй ганцхан зураг хийхэд хэдхэн цагийн дотор юу болсныг та нар харлаа. Энэ бол ёс суртахууны доройтол. Э.Мичидийн эхнэрийнх нь дүрд тоглосон клип өнөө орой цацагдана” гэв.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.