0
Баяр наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гамшиг, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн:
Баяр, наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ хэрэгжүүлэх нийслэл аймгийн шуурхай штабуудыг харилцан ажиллагааг зохион байгуулах зорилготой ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулан ажиллалаа. Улсын хэмжээнд 21 аймгийн 9 дүүргийн хэмжээнд төв орон нутгийн онцгой байдлын байгууллага болон холбогдох мэргэжлийн ангийн 513 орчим албан хаагч ажилласан. Усны ослоос урьдчилан сэргийлэх ослын хүрээнд 45, ой хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, гол болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл 3, мал амьтны гоц халдварт өвчин 1 гээд нийт 105 дуудлагаар аюулгүй байдлыг хангаж ажилласан.
Үүнээс аюулт үзэгдэл усны ослоор буюу 17 хүн, объектын гал түймэрт 1, үерт 2 нийт 20 хүн амь насаа алдсанаас 6 нь хүүхэд байлаа. Усны ослыг авч үзэхэд баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн нэг дүүрэг 8 аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдол бүртгэгдэж 17 хүн амь насаа алдсан. Үүнээс том хүн 13, хүүхэд 4 амь насаа алдсан, 5 хүнийг аварсан. Он гарсаар 12 аймгийн 22 суманд нийслэлийн 3 дүүрэгт усны ослын 40 тохиолдол бүртгэгдэж, 47 хүн амь насаа алдсанаас 13 хүүхэд байсан.
Усны ослын гол бүртгэгдэх гол шалтгаан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос болж байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисон, гол нуурын эргийн дагуу тоглуулж, үлдээснээс болохоос гадна зориулалтын бус хийлдэг гудас, завь, хөвөгч хэрэгсэл ашиглан гол мөрөнд усанд орсноос шалтгаалан амь насаа алдсан ийм тохиолдлууд бүртгэгдэж байна гэв.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.