0
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр /2025.09.04/ Глобал удирдагч их сургуулийн "Хүндэт доктор" боллоо. Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн парламентын сонгуульд ялалт байгуулжээ. Эдүгээ Үндэсний Ассамблейн дэлхийн асуудлаарх байнгын хорооны дарга юм.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн өнгөрөгч сонгуулийн үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн хорооны даргаар тус тус ажиллаж байв. Мөн АНУ, Индонез зэрэг орнуудад Өмнөд Солонгосын Засгийн газрын тусгай элчээр ажиллаж байжээ. Түүнийг 2026 онд болох сонгуулийн дараа Үндэсний Ассамблейн дарга болох хамгийн өндөр магадлалтай хүн хэмээн ажиглагчид үздэг. Монгол улсаас БНСУ-д 70 мянга орчим монголчууд сурч, боловсорч ажиллаж байна. Цаашид Өмнөд Солонгосын их дээд сургуулиудад Глобал удирдагч их сургуулийн оюутнуудыг түлхүү сургах, оюутан солилцох, хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагааг дэмжин ажиллахаа ноён Чо Жон Сик илэрхийллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.