0
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) өчигдөр буюу долоодугаар сарын 22-ний 23:35:27 цагт 2.8 магниудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV балл байсан бөгөөд Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөр согоот, Ар согоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь Эхийн ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдлээ. Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны оргилд ажиллаж байгаа хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүссэн байна.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.