0
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайхан нарын хүүхдүүдийн зодооны асуудал яригдаж буй.
Тодруулбал, өнгөрөгч долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100 орчимд үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд зодоон гарч, нэг иргэн хүнд гэмтсэн.
Тус хэрэгт Эрдэнбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Баатарсайханы Батсайхан нар холбогдсон юм. Улмаар Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг 48 цагийн хугацаатай цагдан хориод, өчигдөр (2025.07.22) суллаад байна.
Харин хохирогч С-ийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан байдалтайгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байв.
Өнөөдөр түүнийг ар гэрийнхэн нь яаралтай хагалгаанд оруулахаар гадаад улс руу явуулжээ.
Энэ талаар түүний аав Д.Дашзэвэг цахим хуудастаа "Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээнд явууллаа. Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа" хэмээн бичсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.